“Пёнчан-2018” өвлийн олимп эхлэх өдөр ойртож байна. БНСУ спортын түүхэндээ анх удаа хүлээн авч буй өвлийн олимп 2018 оны хоёрдугаар сарын 9-25-нд болно.

“Пёнчан-2018” өвлийн олимпод 95 орны 2900 тамирчин спортын 15 төрөлд 102 баг медалийн төлөө өрсөлдөх бөгөөд олимпийн нээлтийн бамбар буухиалах арга хэмжээнд Ази тивийг төлөөлөн 2 хүн оролцсоны нэг нь Алтан жолоо группийн Ерөнхийлөгч В.Энхбаатар байсан билээ.

Тэрээр “Пёнчан-2018” өвлийн олимпийн галт бамбарын дөлийг мөхөөлгүйгээр эх орондоо авчран Алтан жолоо группийн охин компаниудаар өртөөлөх ажил амжилттай үргэлжилж дууслаа. Үүнд Сансар сүлжээ дэлгүүр, Арвайн үндэс ХХК, Алтан Жолоо Импекс ХХК, Даян Их ХХК, Ай Юу Трэйд зэрэг Алтан Жолоо группийн охин компаниуд хамрагдсан юм.

Ийнхүү “Пёнчан-2018” өвлийн олимпийн бамбар Алтан жолоо группээр амжилттай өртөөллөө.