Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
Наран ургах, шингэх: 07.57-18.06
Барилдлага: Хүчин төгсөх 
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй 
Суудал: Хий
Аргын тооллын 2 сарын 8, Бархасвадь гараг. Билгийн тооллын 23, Хонгорцог одтой, цагаагчин хонь өдөр. Өдрийн наран 7 цаг 57 минутад мандан, 18 цаг 06 минутад жаргана. Тухайн өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. РЭл өдөр гэмтнийг шийтгэх, лус тахих, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.