Хятадын Хэбэй мужийн Баодин хотноо түвд нохойн гөлөгний худалдаа нээгджээ.  Хятадуудын хувьд сүүлийн жилүүдэд түвд үүлдрийн нохой ихээхэн сонирхох болсон бөгөөд эртнээс гаршин өдийг хүртэл цэвэр үүлдрээрээ байгаа энэ нохойн гөлөг нь 750 мянган долларын үнэ хүрдэг байна.

Хятадын шинэ үеийн баячуудын гангараа болсон түвд хоточ нохой гэр сайн хамгаалахаас гадна ааш зангийн хувьд тогтуун ч элдэв дайсандаа тун догшин гэж үздэг.

Гималайн нуруугаар оршин суудаг хүмүүсээс гөлөг ихээр авдаг бөгөөд далайн түвшинээс нам доор байдаг газар төрсөн гөлгийг тэр бүр авдаггүй аж. Учир нь тэднийг аван Хятад руу ирэх замд зарим нь агаарын зохицолоо даалгүй үхдэг гэнэ.