Энэ сарын хоёрдугаар сарын 13-наас “Love story” уран сайхны кино “Univishion”, “Skymedia”, “DDISH”, “Look tv”-ээр гарах гэж байна. "Gerelt" media групп,  “Event Masters” компанийн хамтын бүтээл уг киноны уран бүтээлчдээс ХАЙРЫН тухай ийнхүү зөвлөж  байна.

"LOVE STORY" – Үүрдийн хайр гэж байдаг уу

  • Хайрлана гэдэг нь авах биш өгөхийн нэр юм байна

  • Үнэ цэнэгүй хайр дурлал гэж байдаггүй

  • Хайртай хүнийхээ амьдралаар амьдарч, зовлон шаналалыг нь илүүтэйгээр мэдэрч, юунд баярладаг, юунд догдолдгийг нь бас юунд гунигладагийг нь анзаардаг бил үү...

  • Хайртай хүнээ илүү ихээр хайрла, илүү ихээр уучил...

  • Өдөр бүр түүндээ цоо шинээр дурла...

  • Амьдрал богино шүү дээ бие биенээ гомдоож биш хайрлаж амьдарцгаая...

  • Шалтгаан хэрэггүй зүгээр л хайрла, чанга тэврэн үнс...

  • Хайртай гэдгээ яг одоо хэл... Би чамдаа хязгааргүй хайртай.

ЭНД СОНИРХУУЛАХАД: Хайр гэдэг үг нь Санскрит хэлний “lubhyati” гэсэн үгнээс гаралтай ба энэ нь хүсэл тачаал гэсэн утгатай юм. Хэн нэгэнд дурлах нь бие болоод сэтгэл санааг тайвшруулж, биеийн эд эсийг төлжүүлдэг бөгөөд энэ нь дурласан нэгний мэдрэлийн систем болон ой санамжийг сэргээдэг аж.

   Математикийн теоромд үндэслэн гаргасан судалгаагаар хүмүүс урт хугацааны харилцаа тогтоохоосоо өмнө наанадаж 12 хүнтэй болзож үзэх хэрэгтэй ба ингэснээр өөрт тохирох жинхэнэ зохицлоо олоход тустай гэнэ. Эрчүүд гурван удаагийн болзоогоороо л тухайн бүсгүйд дурлаж байгаа эсэхээ мэддэг бол бүсгүйчүүд харин 14 хүртэлх удаа болзож байж тухай эрд сэтгэлтэй болж байгаа эсэхээ мэдэрдэг гэнэ.

   Хүний хүүхэн хараа нь чин сэтгэлээсээ дурлаж хайрласан хэн нэгнийг харахад тэлж томордог боловч үүний эсрэгээр хамгийн их үзэн яддаг нэгнийгээ харахад ч гэсэн ингэдэг байна. Судалгаагаар ихэнхи хүмүүс гэр бүл болохоосоо өмнө 7 удаа хүнд дурласан байдаг гэлцдэг бөгөөд эрчүүд амьдралынхаа нэг жилтэй тэнцэх хугацааг бүсгүйчүүд рүү ширтэж өнгөрүүлдэг гэнэ. Дэлхий дээр таван хүн тутмын хоёр нь анх дурласан нэгэнтэйгээ буюу анхны хайрттайгаа гэр бүл болдог ба эдгээр гэрлэлтийн 60% нь бүтэмжтэй байдаг гэнэ. Эхнэр эсвэл найз бүсгүйгээ өглөө бүр үнсдэг эрчүүд бусад эрчүүдээс даруй 5 дахин урт насалдагийг Германы судлаачид тогтоожээ.