НӨАТ-ын урамшууллын 2018 оны 2 дугаар сарын сугалааны тохирол 18-ны ням гаригт явагдана.  Энэ удаагийн тохиролд 2018 оны 1 дүгээр сарын 1-нээс 1 дүгээр сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримт багтана. Баримтаа 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдаж, азтан болох боломжтой.