"The Voice Mongolia" шоу нэвтрүүлэг өнгөрсөн 7 хоногоос эхлэн Battle тулаанаар үргэлжилж байгаа билээ.

Тэгвэл тус шоу нэвтрүүлгийн хамгийн эрч хүчтэй шүүгч дуучин Укагийн багийн үзүүлбэр үзэгчдээс өндөр үнэлгээг аваад байгаа юм. Өнгөрсөн дугаарын оролцогчид болох Э.Буянгэрэл, Б.Өлзийсайхан нарт рок дуу сонгож өгсөн нь хамгийн оновчтой сонголт байж чаджээ. Учир нь тус дугаарын хамгийн онцлох оролцогчидоор тэднийг нэрлэсэн байна. Э.Буянгэрэл, Б.Өлзийсайхан нар хоёул сайн байсан хэдий ч тэмцээний дүрэм ёсоор нэг нь хасагдах ёстой байсан юм. Тэгвэл Б.Өлзийсайханг ардаа орхиж ялалт байгуулж чадсан Э.Буянгэрэлийн фото зургуудаас хүргэе. 

www.Dorgio.mn