Монголын холимог тулааны аварга, "Шандас Дожо" клубуын тамирчин О.Пүрэвийн элдэв хэв маяггүй, амьдралын төлөө, эхнэр хүүхдийнхээ төлөө чин үнэнчээр хөдөлмөрлөж буй нь олон Монголчуудын бахархлыг төрүүлжээ.

Тэрээр: "Сайн байцгаануу Монгол ахан дүүс минь. Би зуны цагтаа ус ундаа зайрмаг пичeнь чихэр нарны замын түгжрээнд зардаг юмаа. Хэрэв надтай түгжирч байхдаа таарвал зарж байгаа бараанаас минь худалдан авч тус болоорой. Би та бүхэнд боломжийн үнээр түргэн шуурхай замд тань саад төвөг бололгүй үйлчилэхийг хичээдэгшүү. Монгол ахан дүүс та бүхний дэмжлэг өглөг буянтай худалдан авалтаар би өдий зэрэгтэй явж байгаашүү. Та бүхэний замд огт саад бололгүй үйлчилнээ. Намайг ойлгож ус ундаа авч орлого оруулдаг та бүхэндээ бүгдэд баярлалаа" хэмээн өөрийн  зурагтай хамт постолжээ. Түүний энэхүү хөдөлмөрч байдал олон залууст үлгэр дуурайл болж буй нь лавтай. Нөгөөтэйгүүр Монголд тамирчин хүний хүч хөдөлмөр ямар хэмжээнд үнэлэгдэж байгаа нь энэ байдлаас илхэн биз ээ. Эх орон, ээж аав, хайртай хань, энхрий үрийнхээ бахархал нь болж яваа тамирчин О.Пүрэвийн фото зургуудаас хүргэе.