2018 оны 3 сарын 30-ны өдөр НИТХ-ын ээлжит бус  III хуралдаан НИТХ-ын  төлөөлөгчдийн  78 хувийн ирцтэйгээр хуралдсан. Тус хуралдаанаар  Улаанбаатар эдийн засгийн чөлөөт бүс байгуулах асуудлыг хэлэлцэж хурлын төлөөлөгчдийн олонхи нь чөлөөт бүс байгуулахыг дэмжсэн.

Энэ үеэр НИТХ-ын дарга С.Амарсайхан "Улаанбаатар эдийн засгийн чөлөөт бүсийг байгуулах" зайлшгүй шаардлага байгаа тухай үг хэлсэн. Түүний хэлсэн үгийг хүргэж байна гэж НИТХ-ын ХМОНХТ-өөс мэдээллээ.