Сайн байцгаана уу? Бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе ээ. Ерөнхийд нь товчхон бичье. Би одоогоор нөхрөөсөө салчихсан байгаа юмаа. 2 хүүтэй. Нөхөр хөдөө ажлаар яваад тэндээ өөр хүүхэнтэй болсон. 1 ч биш л хүүхнүүд байнаа юм шиг байгаан.

 Хамгийн гол нь эцэг эх нь эхнэр хүүхдээс нь салгах гээд бүр улайраад салгах юм энэ тэр хийлгэсэн байна гэсэн. Тэднийх нь хүсээд байгаа юм нь байрыг маань авах гэж улайраад бид 3г явуулаад одоо манайд оччихсон амьдарч байгаа. Манай нөхөр 2 хүүхдээ ч тоохгүй эцэг эх минь дахиж олдохгүй чам шиг янхан хаанаас ч олдоно, хүүхдүүд ч чухал биш гээд хөөгөөд гаргасан. Бараг 4 сар болж байна. Би уг нь сална гэсэн байгаа ч дотроо 2 сайхан үрээ бодоод эргээд ирэх болов уу гээд хүлээгээд л байх юм. Ер нь яах ёстой юм болоо? Баталгаагаа салгуулаад 1 мөсөн шийдэх үү? 1 бол ахиад жоохон хүлээх ёстой юм болов уу?