Хайрттайгаа хамтдаа цасан цагаан байшингууд дунд, нар шаргалтан жаргахыг харж, газар дундын тэнгисийн зөөлөн сэвшээг мэдрэн, задгай кафед кофе уун суух мөрөөдлөө биелүүлэн, тансаг амрах амралт таныг хүлээж байна. Бидний амьдралыг амттай болгодог нэг зүйл бол яахын аргагүй АЯЛАЛ юм.

Номин цэнхэр далай тэнгэрийн нийлэмж,  алтан шаргал нар, ард иргэдийн найрсаг зангаараа алдартай цагаан шаргал далайн эрэгтэй Санторини арлын гайхамшиг.  Санторини арал нь дэлхийн мянга мянган аялагчдын мөрөөдлийн жагсаалтанд багтсан байдаг бөгөөд дэлхийн эрт үеийн түүх, тайлагдашгүй оньсого Атлантис хотын соёлын үлдэц гэгдэх эртний Грек улсын гайхалтай арлуудаар хийгдэх цоо шинэхэн аялалд таныг урьж байна.

 

Бидний аяллын шинэ маршрут дэлхийн түүхийн нэгэн чухал оролцогч, эртний түүх дурсгал, хөгжил цэцэглэлтийн өлгий нутаг явсан ГРЕК улс, Афин хот, Миконос, Санторина арлууд. Үзэсгэлэнт байгаль, дахин давтагдашгүй шинэ мэдрэмжээр дүүрэн байхыг бид амлаж буй бөгөөд манай улсаас энэхүү аралд аялж, амарсан аялагч тун цөөхөн гэж хэлэхэд буруудахгүй. Та энэхүү аялалд хамрагдан Санторини арлыг үзсэн аялагчдын анхдагчдын нэг болно.  

            Бонус Турк улс Истанбул 1 өдрийн аялал таныг хүлээж байна.

Энэ удаагийн АЯЛЛЫН АМТАЛГААГААР Санториниг сонгохыг хүсвэл. 

Аяллын үнэ: 2500$

Аяллын үнэнд:
- УБ -Истанбул - Афин ирж очих онгоцны тийз
- Афин - Миконос - Санторини хооронд зорчих унааны зардал
- Санторини - Афин онгоцны тийз
- Хөтчийн үйлчилгээ
- Аяллын даатгал
- Бүх өдрийн өглөөний цай
- Зочид буудал зэрэг зардлууд багтсан.

Таны мөрөөдлийн бодит болгохоор, гайхамшигт Санторини аяллыг санал болгож буй World Green Travel LLC

Дэлхийн ногоон аялал ХХК нь Америкийн нэгдсэн улс, Дубай, Япон, Грек гэсэн улсуудад жуулчид аялуулж буй бөгөөд үүргэвчтэй аяллаас эхлээд тансаг зэрэглэлийн VIP аялал хүртэл хүссэн аяллаа сонгон хамрагдах боломжийг Монголчууддаа олгож байгаа юм.

Ойрын хугацаанд гарах аяллын календар:

  1. Дубай VIP тансаг зэрэглэлийн аялал 2850$ + тийз. Таны хүссэн цагт гарна.
  2. Токио хот, Сумо аялал – 2,460,000₮. 5 сарын 14-19
  3. Япон орны 7 хотоор хийх залуучуудын аялал – 3,560,000₮. 5 сарын 21-28
  4. Грек улс Афин хот, Санторини, Миконос арлуудын аялал – 2500$. 5 сарын 22-28
  5. АНУ Лас Вегас хотын аялал – 499$ + тийз. 6 сарын 14-18

Харилцах утас: 91048568, 91008568

Сошиал хуудас: http://www.facebook.com/DestinationsByGreenTravel/