Иргэний танхимд өчиг­дөр УИХ-ын гишүүн М.Батчимэгийн санаачлан боловсруулсан Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцүүлэгт хэл шинжлэлийн салбарын эрдэмтэн, суд­лаачид, багш нар, иргэдийн төлөөлөлөгчид оролцсон. Хэлэлцүүлгийг нээж Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл үг хэлсэн. Тэр­бээр манай улс өдийг хүртэл монгол хэлээ баталгаажуулж, хамгаалсан хуульгүй явж ирсэн гэдгийг дурьдлаа. Тиймээс уг хуулийн төслийг санаачлан боловсруулж хэлэлцүүлж байгаад эр­дэм­тэн судлаачид, багш нар баяр­тай байгаагаа илэрхийлсэн юм. Мон-гол хэлний тухай хуулийг боловсруу­лах ажил хараа­хан дуу­саа­гүй байгаа. Тиймээс ч хуу­лийн төсөлд мэргэж­лийн-хэн болон багш нарын саналыг оруулж, санал шүүмжлэл сон­сох зорилгоор ийн хэлэл­цүүлэг зохион байгуулжээ.