Сайн байцгаана уу? Би 24 настай манай нөхөр надаас 3 насаар ах.Жилийн өмнө бол маш аз жаргалтай сайхан гэр бүл байсан. Одоогийн энэ бүхэнд өөрийгөө буруутай гэж боддог.

Жилийн өмнө би нөхрөө хуурсан. Яагаад тэгсэнээ өөрөө ч мэддэггүй. Нэг л мэдэхэд тийм юм болчихсон. Тэр зүйлдээ маш их харамсдаг. Тэр үед салах дээрээ тулж байхад манай нөхөр чамд хайртай болохоор чамайг уучлаад амьдарнаа гэж хэлж байсан. Тэр өдрөөс хойш нөхөр хүүхэд минь миний бүх юм болсон мөн нөхөртөө илүү ихээр хайртай болсон. Удалгүй би жирэмсэн боллоо сайхан үедээ сайхан саар үедээ саар байлаа. Хааяа архи уугаад ирсэн үедээ тэр явдалыг сөхдөг байсан. Би өөдөөс нь хар цагаан дуугүй л байдаг байсан. 2018 оны эхээр би төрлөө. Харин намайг 2 сартай байхад нөхөр минь гаднаас халамцуу орж ирээд агсам тавиад намайг цохисон гэхдээ тийм аймар биш. Би уйлаад 2 ээжийг дуудаад өөрийнхөө гэр лүү явсан.

Харин яваад удаагүй байхдаа нөхрөө намайг хуурсныг олж мэдлээ. Өөрөөсөө 10аад насаар дүү охинтой. Намайг жирэмсэн байхад танилцсан байна. Тэр үедээ тэр охиндоо би эхнэрдээ хайртай дахиж уулзахгүй гэж хэлж байсан гэнэ. Тэр үедээ бол унтаж хэвтээгүй байж. Харин хүүхдээ 2 сартай байхад найзуудтайгаа ууж байгаад тэрийг дуудаад согтуу байхдаа унтчихжээ. Харин тэр согтуу орж ирээд надад агсам тавьсан өдрөө тэр хүүхэнтэй бас 3 найзтайгаа хамт хөдөө яваад ирж гэхдээ унтаагүй( надад ажлаар явж байна гэж хэлсэн) зүгээр хамт замдаа хөгжилтэй явах гэсэн гэнэ. Тэр бүгдийг тэр охиноос сонссон.

Гол асуудал нь манай нөхөр энэ үйлдэлдээ огт гэмшиж харамсахгүй надад хэлэхдээ чиний зүрх дэндүү хайраар дүүрэн огт шархалж үзээгүй зүрх чи ч бас зүрхээ сийчүүлээд шархлаад үз гэнэ. Одоо бид тусдаа байсан хэвээр тэрэн ч дэр юм шиг. Та нар миний оронд миний нөхрийн оронд байсан бол яах вэ. Манай нөхөр ер хатуу хөндий гүргэр талдаа хүн.