Багануур дүүргийн 5 дугаар хороонд иргэн Б-гийнд 04.11-ний өдрийн 14:00 цагийн орчимд тоглож байсан Ч /5 настай, эрэгтэй/, М /5 настай, эрэгтэй/ Б /3 настай, эрэгтэй/ нар алга болчихлоо гэсэн мэдээлэл ОБЕГ-т  2018.04.12-ны өдрийн 01:15 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашин, дүүргийн цагдаагийн хэстсийн 61 алба хаагч, 4 автомашин, ар гэрийн 6 иргэн, 1 автомашин, нийт 72 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.