20 гаруй хоногийн өмнө автобусанд мөнгөө төлөөд яв гэж зүй ёсны шаардлага тавьсных нь төлөө автобусны шалгагчийг зэрлэг балмадаар зодож нүдсэн хэрэг гарсан.

Тэгвэл энэ хэргийг үйлдсэн этгээдийг олж тогтоон өчигдөр саатуулсан байна.  Тухайн этгээд нь халаасны хулгайч бөгөөд хүн зодсныхоо дараагаар хилийн чандад байсан аж.