Багануур дүүргийн 5 дугаар хороонд иргэн Б-гийнд 04.11-ний өдрийн 14:00 цагийн орчимд тоглож байсан Ч /5 настай, эрэгтэй/, М /5 настай, эрэгтэй/ Б /3 настай, эрэгтэй/ нар алга болчихлоо гэсэн мэдээлэл ОБЕГ-т 2018.04.12-ны өдрийн 01:15 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 автомашин, дүүргийн цагдаагийн хэстсийн 61 алба хаагч, 4 автомашин, ар гэрийн 6 иргэн, 1 автомашин, нийт 72 хүн, 6 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа талаар бид мэдээлсэн.

Эх сурвалжийн хэлж байгаагаар хүүхдүүдийн хоёр нь осгож нас барсан байдалтай олдсон бол нэг нь эсэн мэнд олджээ. Эсэн мэнд олдсон хүүхдэд эмнэлгийн тусламж үзүүлээд байгаа бөгөөд бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.