“Х-Түц” продакшнаар овоглож байсан жүжигчин А.Туяа өдгөө чөлөөт уран бүтээлч гэсэн сүржин нэр зүүгээд чөлөөтэйхэн гунхаж яваа. Жүжигчин Д.Оюунтуултай хамтран “T & T” продакшныг байгуулаад их л дотно үерхсэн ч, эгчмэд хамтрагч нь “Шинэ үе”-дээ буцаад очсоноор тэр ахиад л ганцаараа хоцорчээ.

Уран бүтээлийн хувьд "Single Ladies-3" киноноос хойш дэлгэцээр тэр бүр гарахаа болсон түүнийг найз залуутай болсон гэх яриа ч байгаа. Хэн хүний харааг булаам том хөхөөрөө “нэрийн хуудас” хийж чадсан жүжигчин бүсгүй маань хошин урлагийн тайз, кино, реклам сурталчилгаа гээд бүх л юманд нүцгэлэх дөхдөг нь нууц биш. Харин одоо найз залуутай болоод нам жим болсон бололтой.