Э.Өнөр гэх энэ бүсгүй хайр дурлалын хувьд тун адтай нэгэн гэж хэлж болохоор. Түүний хувьд АНУ-д сурч байхдаа АПУ-ын босс П.Батсайханы дагавар хүү Б.Гантигтай хайр сэтгэлийн холбоо үүсгэн нэлээд хэдэн жил үерхэж байжээ.

Хоёр талын эцэг эх бараг хурим найрын тов гаргахаар зэхэж байхад хосуудын зам салж, тус тусын амьдралаа хөөсөн хэмээн ярьдаг. Харин үүнээс хойш бага үгүй хугацаанд ганц бие амьдралаар явсан залуу бүсгүй дахин хайраа олсон нь мөн л баян компанийн өв залгамжлагч гэнэ. 

Түүний энэ удаагийн сонголт нь "НИК"-ийн Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөн гэнэ. Дөлгөөний хувьд тэрбээр зохиолч Төрхмөнхийн охинтой нижгэр хурим хийж, дундаасаа хөөрхөн охинтой болсон ч мөн л тэдний амьдрал хоёр тийш болсон байсан. Үүнээс гадна Дөлгөөнийг асашёорюү Дагвадоржийн тархийг архины шилээр хагалж явсан хэргээр олон хүн мэдэх болов уу. 

Ямартаа ч хайр дурлалын хувьд нэлээд адтай, азтай хэмээн яригддаг Өнөрөө олны хараанд тэр бүр өртөөд байдаггүй нэгэн юм.