Батлуулаагүй ч эхнэр 70 % нөхөр 30%-ийн мөнгөөр амьдрах орон байраа авсан нөхөр урд нь эхнэртэй байсан ба 1 хүүхэдтэй нөхрөөр нь овоглодог.

Одоо таарч тохирохгүй шалтгаанаар салах гээд байгаа юм бн. Одоохондоо хүүхэдгүй. Дүү минь өмч хөрөнгөө авахдаа анх гаргасан мөнгөө л авчуул болоо зээлнүүдээ дарна гээд байна. (тэрийг би хүртэл бизнесийн зээл авч өгч байсан юм) Нөхөр нь болохоор тэнцүү хуваах сонирхолтой бололтой гэнээ. Арай муухай юу гүй юу. Энэ хамтдаа амьдарсан 5 жилд нөхөр ажил хийгээгүй дүү минь ээлжийн амралт чгүй ажиллаж давхар ажил хйиж орон гэр хувцас хунар хоол ундыг бүгдийг гялалзтал авч явдаг байсан. Нэг ширхэг халбага нь өмссөн бандааш нь хүртэл дүүгийн минь хөлс хүч хөдөлмөр...

Хадмынхаа эмчилгээнд ч цалингийн зээл зээлж өгсөн бнлээ. Тэгтэл нөхрийнх нь урдны эхнэр нь бас байранд нь шунаад байгаамуу хайшаа ч юм. тэр хүүхдий эцэг буюу манай дүүгийн нөхөрт мсж бичсэн байна гэнэ. Овоглосон хүүхэд чинь байна энэ хүүхдэд ч наад өмч хөрөнгө чинь хамаатай гэх юм. Ингэдэг юмуу ? Ийм муухай байдиймуу ? Бидэнд хууль эрхзүйн мэдлэг дутаж байна л даа... Юу ч гсн олны санаа бодлыг бас хуваалцах гэсэн юм.Зөвлөөч ийм тохиолдолд юу анхаарах вэ яах ёстой вэ