сайн байцгаануу? та бүгдээс нэг зүйл асууж зөвлөгөө авах гэсэн юм. Би нэг залуутай үерхээд жил гаран болж байгаа юм. Мэдээж маргалдах үедээ маргалдаж эвлэрэх үедээ эвлэрч олон л зүйлийг хамт тууллаа.

Гол асуух гээд байгаа зүйл нь манай найз залуу 94оных надтай үерхэхээсээ өмнө ажилынхаа газрын 89 оны хүүхэнтэй уулзаж учирч явдаг байсан юм байна лээ. Би ч үерхэхээсээ өмнө тэрийн мэддэг л байсан л даа. Бүр дотно харьцаатай байсан юм байна лээ. Хамгийн гол нь тэр 2 одоо хүртэл нэг газар хамт ажилладаг. Би ч эхэндээ тоодоггүй байсан, үерхээд жил болоод бүр дотносоод ирсэний дараа анзаараад байх нь ээ утасны дуудлага нтрийн хархаар бараг өдөр бүр заримдаа өнжөөд ярьсан байдаг. Би ч нээх тоохгүй ажил төрөл дээрээ ярих хэрэг гардаг байх гээд боддог байсан. Сүүлдээ өглөө ажилдаа явахаас нь өмнө залгаад замаараа ирээд аваач эдр гээд ярина орой тарахдаа бас хүргүүлдэг юм шиг байна лээ.

Би уурлаад яагаад наад хүүхнээ зөөж гүйгээд байдгийн гэхээр нээх тоохгүй нэг газар ажилладаг юм чинь энэнтэй намайг хардаад эдр гээд уурлаад байдаг. Тэр 2 үерхдэг байхдаа нөгөө хүүхнээ бүр ах эгчийндээ дагуулж очиж танилцуулсан байна лээ. Нөгөө хүүхэн нь ч гэртээ ганцаараа амьдардаг болохоор жоохон эвгүй санагдаад байх юм. Цаашдаа ингээд тоохгүй царайлаад яваад байх зөв үү.