2018 оны 5 дугаар сарын 01-ний өдөр I, II, III ангиллын 31 хувьцаат компанийн 1,468,006 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 16 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 6 хувьцаат компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Усжуулах" (CMD+15.00%) болон "Их Барилга" (IBA+12.12%) компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Ногоон Хөгжил Үндэсний Нэгдэл" (JLT-14.68) болон "Гермес Центр" (HRM-6.91%) компаниудын хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар төлбөрийн тэнцэл 87.6 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх сараас 20 хувиар буурсан дүн болж байна. Төлбөрийн тэнцлийн үзүүлэлтийг задлаад харвал урсгал дансны тэнцэл 424 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Гуравдугаар сарын байдлаар түүхий эдийн экспорттой холбоотойгоор манай улсын нийт экспортын дүн импортоос өндөр байгаа учраас гадаад худалдааны тэнцэл 352 сая ам.долларын ашигтай гарчээ. Тиймээс барааны данс 260.9 сая ам.долларын ашигтай гарсан байна