​Сайн байцгаана уу? Би 28 энгийн л нэгэн монгол бүсгүй. Даруухан жаахан мяраалаг нэгэн. Би солонгост солонгос өөрөөсөө жаахан ах нөхөртэй.

Нэг охинтой охин маань 4 настай энд ирээд 6 жилийг үдэж байна. Өдийг хүртэл жирийн л нэгэн айлын эзэгтэй. Ээжийн үүргийг гүйцэтгэж ирлээ. Надад дутагдах гачигдах хэцүү зүйл байхгүй харин ч гэртээ чухал эрх мэдэл бүхий нөхөр охин хоёртоо хэрэгтэй хүн. Тэгсэн хэдэн сарын өмнө нз бүсгүйчүүдтэйгээ энд байдаг монгол хоолны газар орж нутгийн хоол идэнгээ аж амьдралын туршлагаасаа хуваалцдаг угаасаа 7 хоногт 1 удаа цуглардаг л даа бүсгүйчүүд маань. Гэтэл бүсгүйчүүд яаж зүгээр байх уу хажуу ширээний залуустайгаа нэг өдөр танилцлаа. Цуг сууж юм ярьж хөгжилдөдж л саллаа. Хэдэн сар тэгж өнгөрөөлөө. Гэтэл тэр залуус дунд надаас 4 ах залуу намайг өөртөө таалагдаж байна нууц амраг болъя гэж хэлэв. Гэхдээ нэг нз бүсгүйд тэр таалагддаг надад бол зүгээр л нзийн төдий нүдээр хардаг би түүнийг. Тэгээд л нзийн төрсөн өдөр ер нь нзууд хоорондоо таньдаг болохоор би уулзалдах нь их л дээ. Гэтэл тэр залуу миний амьдрал бүх л зүйлийг мэднэ. Гэхдээ тэр энд хараар ажиллаж амьдардаг л даа. Цэвэрхээн аятайхан залуу л даа. Яахав нууц амраг болгоход муу зүйлгүй гэхдээ би одоогийн жаргалаас илүү дараа ирээдүйгийнхээ амьдралыг төсөөлж байна. Яаж төгсөх бол тэрэнтэй нууц амраг болвол яах бол ер нь хүнд нууц амраг заавал хэрэгтэй юу гээд л асуулт зөндөө л байна. Тэр нэг л өдөр надаас явах нь үнэн. Тэгэхдээ яах вэ ерөөсөө мэдэх зүйл алга. Эсвэл зүгээр л найз хэвээр үлдэх үү яахуу. Зөвлөөч анхных болохоор яахаа мэдэхгүй байна?