2014 оны 01 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:

     Баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Буяант, Ерөө голын сав газраар 19-24 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 6-8 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 16 градус хүйтэн, харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.