“Стандарт” банкнаас зээл авахад “Эрдэнэт” үйлдвэр баталгаа гаргасан хэрэгтэй холбогдуулан тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн Худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан Г.Амарбатыг баривчилсан бол мөн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б.Мөнхжаргалыг 2018 оны 04-р сарын 03-ны өдөр саатуулсан. 
“Эрдэнэт" үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал, худалдан авалтын хэлтсийн дарга Г.Амарбат нарыг дөнгөж сая батлан даалтад гаргалаа. Ингэхдээ тэдэнд хилийн хориг тавиад байгаа юм. 
Б.Мөнхжаргал нь 2006 оноос хойш Эрдэнэт үйлдвэрт хуульчаар ажилласан бөгөөд Хууль зүйн яаманд олон жил алба хашсан юм.