Саяхан сүндэрлэсэн “Ид шидийн орон” маань жинхэнэ нүдээ олсон бүтээн байгуулалт байлаа.Тус байгуулалт маань хүүхдүүдийг хөгжүүлэх болоод хүчирхийлэлд өртсөн ээжүүд болон хүүхдүүдийг хамгаалахын тулд баригдсан билээ. 2018 он гарснаар тус байранд 25 хүнийг хамгаалалтад авч хэрэг дээр нь ажиллаж байгаа юм. Ядрахаа ч үл хайхран өхөөрдөм бяцхан хүүхдүүдийн төлөө гүйж буй залуус маань дахин нэг зүйлээр хүүхэд багачууддаа бэлэг барьсан байна. “Чихрээс үнэтэй дурсамж” сэдвийн хүрээнд алдрай бяцхан үрсийг олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан баярлуулсан байна. Тус үйл ажиллагаанд маш олон компани өөрсдийн гэх бэлгээ явуулсан байна. Олон олон тэмцээн уралдаан зохиож, зайрмаг өгч, дуртай анимэний дүрийг бэлэглэх гэх мэтээр хүүхдүүдийн магнайг хагартал баярлуулав.

Г.Ануударь