Энэхүү хэрэг нь зургаадугаар сарын 1-нд ЭХЭМҮТ-д гарсан байна. Хохирогч эмэгтэй 27 настай бөгөөд тэрбээр тавдугаар сарын 26-нд тус эмнэлэгт эрүүл саруул амаржсан байжээ. Хэрэг болох үед тэрбээр сахиуртай байсан ч гурван давхарын цонхоор үсрэн амиа алдах үед нь сахиур нь унтаж байсан гэнэ. Үүнээс гадна эмнэлэгийн бусад ажилтнууд ч түүнийг цонхоор үсрэх хүртэл анзаараагүй гэнэ. 

Одоог хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд хэрэг болсон ЭХЭМҮТ-өөс тодруулахад хэрэг гарсан нь үнэн. Энэ талаар хуулийн байгууллага шалгалт хийж байгаа учир өөр мэдээлэл алга гэсэн хариулт өгсөн юм.