Имартын хамт олон энэ оны 2-р сараас эхлэн “Итгэл найдвараа хуваалцъя” хандивын аяныг дотоод ажилчдын дунд компанит ажил болгон тогтмол зохион байгуулж, хийж эхэлсэн байна.

Тус ажлын хүрээнд компаний нийт ажилчид хандивын сан үүсгэн сайн үйлсийн аянд гар бие оролцон нийгэм рүү чиглэсэн олон ажлыг зохион байгуулж хийж байгаа ба нийгмийн гадуурхагдсан анги бүлэг, амжиргааны түвшин доогуур айл өрх гэх мэт хэн нэгний туслалцаа хэрэгтэй хүн бүхэнд тусламжийн гараа сунган сайн сайхныг түгээхээр сэтгэл шулуудан сайн үйлсийн аянаа тасралтгүй үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Энэ удаад ОУ-ын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан асрамжийн газар болоод амжиргааны түвшин доогуур айлын нийт 300-аад хүүхдийг баярлуулжээ.

Хүүхэд бүхэн аз жаргалтай байг