“Шилдэг боловсрол академи”, Mongolia Talent Network “Оюунлаг” сургуультай хамтран зохион байгуулж буй нээлттэй ажлын байрны шалгаруулалтдаа багшлах чин хүсэл эрмэлзэл, мэдлэг чадвартай хэн бүхнийг урьж байна.

Гадаадын болон Монголын их дээд сургуулийг энэ жил төгсөж буй төгсөгч болон өмнө нь мэргэжлээрээ ажиллаж байсан дадлага туршлагатай багш нарыг энэхүү сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий сургалтын орчин, өндөр цалин, хүчирхэг баг хамт олон, цэвэр тав тухтай ажиллах орчин таныг хүлээж байна.

Та мөрөөдлийнхөө ажилд ормоор байна уу? Тэгвэл та дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

-Мэргэжил бүрийн бичгийн шалгалт энэ сарын 18-ны 09 цагт  “Оюунлаг” сургууль дээр болох бөгөөд хоёрдугаар шатны шалгаруулалт Заах аргын шалгалт 18-ны 13 цагт сургууль дээр  болно. Гуравдугаар шат буюу ажлын ярилцлага /Гэрээ/ 6-р сарын 20-ны 09 цагт сургууль дээр болно.

Утас: 88113096,  91151099

Дараах материалыг бүрдүүлж ирэхээ мартуузай.

Үүнд:

Иргэний үнэмлэх

Цээж зураг

Сургуулийн диплом, мэргэжлийн шнэмлэхний хуулбар

/Диплом гараагүй төгсөх ангийн оюутнууд бол сургуулийн тодорхойлолт /

-Өргөдөл анкет/CV өгсөн бол дахин авчрах шаардлагагүй/

-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

Та бүхнийг нээлттэй ажлын байрны сонгон шалгаруулалтдаа урьж байна.