Удахгүй болох хөгжмийн фестивал наадамд оролцох уран бүтээлчдийн уулзалтын зочноор дуучин Ука болон реппер Цэцэ нар оролцсон юм.

Фэйсбуукээр шууд цацаж байсан энэ ярилцлагын үеэр реппер Цэцээгээс хөтлөгч асуулт асуух үеэр дуучин Ука зэрэгцэн өөрийн хуудсаараа шууд бичлэг хийж хажууд нь өөр зүйл яриад байсан учир Цэцэ үүнд дургүйцэн " Би ярьчих уу, түр чимээгүй байж болох уу" хэмээн хэлсэн аж. Харин үүнд Ука бухимдах бус хөгжилтэйгээр хариулт өгч, "Юун сүртэй юм бэ, Цэцэд загнуулчихлаа, тэгвэл би хүмүүс ээ аваад гарлаа" хэмээн утсаа барин босоход Цэцэ ч нэлээд бухимдсан байдалтай мөн студийг орхин гарсан юм.

Хэсэгтээ ганцаараа сууж байсан хөтлөгч дээр Ука эргэн очиж ярилцлагаа үргэлжлүүлжээ. Ямартаа ч олон нийтийн сайтаар шууд нэвтрүүлэг дамжуулж байхад хоёр уран бүтээлчийн хооронд бага зэргийн үл ойлголцол болов.