​Сайн байна уу? Та бүхнээс нэг зүйл тодруулах гэсийн? Би 22-той эмэгтэй байгаамаа. Би онгон л доо гэхдээ хүмүүс намайг ихэнхи нь тэгж боддоггүй юм шиг байгаан.

Би царайлаг намайг гэсэн хүн зөндөө байдаг ч өдий болтол жинхэнэ хайртай учраагүй, жоохон ичимхий даруухан ч гэхиймуу. Одооны залуусын ярьж буйг сонсохоор зарим нь юм үзээгүй охидууд дэмий, бараг л мэдрэмжгүй тэнэг мулгуу гэхийн, тийм охин одоо байхгүй л гэхийн. Миний хувьд миний насны хүн онгон байх тийм ч асуудал биш гэж бодож явдаг л даа. Юм үзээгүй гээл хэн таарсантай нэг оронд орж ганц олдох амьдралдаа сэв суулгахгүй л гэсэндээ ингэж яваа. Та бүхнээс өнөөгийн залуучууд ер нь найз охин нь ямар байвал зүгээр вэ онгон эсвэл тийм биш?