​Сайн бaйнаа уу? Би 20-ойт хөдөө уурхайд ажилладаг. Саяхан бараг 5 сарын өмнө нэг охинд хайртай болоод одоо үерхэж байгаа. Тэр маань нэг охинтой эцэг нь би биш тэхдээ би тэрний өмнөх амьдарлыг ойлгоод болно бүтнэ гээд үерхэж байгаа.

Хүүхдэд буруу гэж юу байхав. За гол асуудал нь надтай учрахын өмнө нэг бааранд ороод нилээн согтоод тэгсэн нэг залуутай танилцсан гэсэн. Тэгээд тэр оройдоо буудалд хамт хоносон гэсэн. Би тийм зүйлийг хүлээн зөвшөөрмөөргүй байна хайртай учраас бас салж чадахгүй байна. Өөрөө саяхан төрсөн жирэмсэн болсноосоо хойш хүнтэй унтаагүй байсан болохоор хүсээд яаж ч чадаагүй гэсэн тайлбар өгсөн.

Гэхдээ надаа бүх үнэнгээ хэлсэн гол нь бааранд танилцаад шууд буудалд ороод унтсан гэхээр миний хамаг уур хүрээд байна. Би яах ёстой бэ надад туслаач. Өнгөрсөнд нь үлдээх үү? Салах уу? Яг яахаа сайн мэдэхгүй байна аа…