"Outlaw" хамтлагийн дуучин Г.Чинзоригийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжилж эхэлжээ. Түүнийг 2 сая орчим төгрөгийн залилангийн гэмт хэрэгт сэрдэж байгаа юм байна.

Цагдаагийн байгууллагын мэдээлснээр 2017 оны аравдугаар сард дараах явдал болсон бөгөөд дуучин Г.Чинзориг зээлээ чөлөөлүүлэхээр "Нинж капитал" компанийн байранд ирэхдээ "Номин" их дэлгүүрээс зурагт худалдан авч, мөнгө аваад сураггүй гэнэ.