Гэр бүлийн хүчирхийллийн тухай өгүүлэх 'Ларьдма” киноны хоёрдугаар анги болох “Амьдрал” киногоороо өнгөрсөн онд үзэгч олонтой уулзаад байсан Д.Пүрэвсүрэн дахин завгүй ээжийн бэлтгэлээ базааж сууна

Учир нь тэрбээр дөрөв дэх хүүхдээ төрүүлэхээр өдөр хоногоо хүлээж сууна. Топ модель, жүжигчин гээд олон мэргэжилтэй тэрбээр өөрийн инстаграмм хуудаснаа "Өөрийн бие доторх өөр нэгэн биений бяцхан зүрхний лугших цохилтыг мэдрэх үнэхээр гайхалтай" хэмээн бичжээ. 

Түүний хувьд Алтны магнат Мянганбаяртай нэг гэрт байхдаа том охиноо төрүүлж байсан ч тэдний амьдрал хоёр тийш болсон. Тэгвэл хоёр дахь амьдралаа мөн л уул уурхайн бизнес эрхлэдэг Ганбаяр гэх эртэй холбон хоёр хүүхдийн ээж болоод байсан билээ. Тэгвэл одоо дөрөв дэх хүүхдээ тээж, дараа жил гэхэд одонтой мисс ээж болох нь ээ.