​Өдрийн мэнд намайг П гэдэг. Би нөхөртэйгөө суугаад 9 жил болж байна. Нөхөр хөдөө ажилдаг 2 сар болоод 10 хоног амардаг.

Гэтэл нэг өдөр нөхрийн найз утасдаад юу байна гээд тэгснээ чи надад таалагддаг гээд л олон юм ярихаар нь би тоглоод байна гэж бодсон чинь үнэн гээд.

Тэр бас хөдөө ажилдаг юм л даа. Тэгээд оройд нэг ярьж элдэв юм ярьдаг боллоо. Би ч тэрэнд муугүй боллоо ярихгүй бол үгүйлээд хайрын шүлэг бичээд л болохгүй гэж бодсон ч нэг л сонин болчихсон. Ирээд уулзаад шууд буудал орсон ч би нөхрөө хуурч чадахгүй юм билээ. Үнссэн чинь нэг л эвгүй би тэгээд би болъё гээд гарсан. За одоо уулзахгүй гэж бодсон ч ярихаар нь үгүй гэж чадахгүй л уулзаж ганц нэг пиво ууж ярьж байгаад салдаг болсон. Чамайг зөвшөөрсөн хойно л харьцаанд оръё гэдэг. Учиргүй нэг оронд орохгүй ч тэрийг ярихыг хүлээдэг болчихлоо. Харьцаагаа таслахыг хүссэн ч би тэгж чадахгүй байна. Би дурлачихсан юм болов уу?