Сайн байна уу? Би одоо 23 настай надад нэг асуудал тулгараад та бүхнээс зөвлөгөө авах гэсэн юм аа. Өөрөөсөө 5 ах залуутай холбоотой болоод 4 сар болж байна.

Ахын маань найз л даа. Би тэр хүндээ их сайн болчихсон. Харин тэр хүн маань надад сайн үгүйг мэдэхгүй юм. (Өөрт маань сайн үгүйг мэдэх арга байдын болов уу?) Хөдөө ажилладаг болхоор ярьж, уулзах нь ховор. Би энэ хүнийг сонгох уу эсвэл холбоогоо таслах уу гээд эргэлзээд байна л даа. Эргэлзээд байгаа шалтгаан нь энэ хүн маань их ойлгомжгүй зантай, надаас илүү найзуудыгаа гэдэг юм шиг санагддаг, найзуудтайгаа уулзахаараа согтууруулах ундааг бол байнга ууна, намайг өөртэй нь ингэж байж байхаар өөр хүнтэй болооч гэдэг. Тэгсэн мөртлөө надтай цаашдаа амьдрах бодолтой байдаг гэсэн.

Холбоогүй хэд хоногоор ч хамаагүй таг болчихдог. Би өөрөө сайн гэдгээ ойлгуулахаар зүйл хийж байгаагүй л дээ. Өөрийгөө сайн гэдгээ хэлээд харилцаагаа илүү тодорхой болгосон нь дээр үү эсвэл бүр ор тас хаях уу? Надад туслаад сэтгэл санаагаа хуваалцаад өгөөрэй хүмүүсээ баярлалаа.