Сайн байна уу та бүхэндээ энэхүү захиаг уншиж буй өдрийн мэндийг хүргье бас ингэж бичих боломж олдсондоо баяртай байна. Намайг Б гэдэг одоо 30 настай нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг төсвийн газар үйлчлэгч хийдэг нөхөр маань хувиараа ажил эрхэлдэг.

Би нилээн эрт гэрлэсэн багаасаа тийм ч сайхан амьдралд өсөөгүй ч ээж аавдаа гомдож үзсэнгүй ээ. Аав маань архи ууж ирэхлээр ээжийг их зовооноо эгч бол угаасаа таарахгүй тэгээд л гараад явна би араас нь гүйнэ учир нь миний л үгэнд орно хаана ч бсан аавыгаа дагаад л хөтлөөд л гэртээ авчирна. Тэгээд л гадаа гараад л залбирна шүү дээ унтуулж өгөөч гээд л…

Сургуулиа төгсөөд оюутан боллоо Идэр дээд сургуулийн сэтгүүлчийн ангид орлоо гоё байсан оюутны амьдрал богино ч гэсэн сургалтын төлбөргүй байсан болохоор сургуулиасаа гараад ажил хийлээ 24 цагийн сүлжээ дэлгүүрт худалдагч хийдэг болсон тэрний өмнө оюутан байхдаа гэрийн хажуугийн машин засварын газрийн эзэн нь гээд нэг ах надад их сайн байдаг байсан 2 жил л бараг ах нь чамд туслая гээд байдаг байсан. Тэнд манай 2 найз ажилладаг хааяа очиж хоол хийж өгдөг байсан. Тэгээд л нүдэнд нь өртчихсөн тухайн үедээ би ичээд сүүлдээ айгаад очихоо болсон.

Харин аав минь өвдөж гэр маань хэцүүдэж төлбөр нэхэгдэж бүх зүйл миний толгойн дээрээ ирэхэд яаж хурдан мөнгөтэй болох уу гэсэн бодол толгойнд эргэлдэж яахаа мэдэхгүй 2 найзаасаа мөнгө асууж ажил дээр нь очлоо. Тэр 2 ч надад тусалсан харин нөгөө ахтай таарчихсан дахиад л санал тавьсан би ч зөвшөөрсөн энэ бол миний амьдралын хамгийн том буруу алхам болсон.

Би ч ажилд орж аав маань ч гайгүй болж ажилдаа явдаг болсон тэр үед нөхөртэйгөө танилцсан гоёор биш муухайгаар ажлын охин найз залуутай болсон ажлын гадаа байна гараад ир ойрхон яваад ирий гээд би ч тэдэнтэй хамт явсан тэгээд л нөхөртэйгөө танилцаж тэрнээс хойш хааяа хааяа уулздаг болов. Удалгүй жирэмсэн болсон манай хүн харин ч ухаантай зөв бодолтой байсан болохоор бид 2 нийллээ. Хадмындаа амьдардаг байв. Нэг өдөр нээх гоё сэтгэлээ нээж ярилцаж байгаад би ам алдаад алдана ч гэж дээ итгээд өмнөх алдаагаа хэлчихлээ нэг хэсэгтээ гайгүй ээ харин хааяа уугаад ирэхээрэй тэр үеийг ярьж доромжилдог болсон. Би ч өөрийгөө л буруутгаж байлаа. Хүү төрөөд 4, 5 сартай байхад эртний нэг найзтайгаа санаандгүй таараад хааяадаа залгаж ярихаараа нь би ч юм бодолгүй нөхөртөө хэлээд танилцуулаад хажууд нь яриад инээчдэг байж. Тэгээд манай хүн дургүй байгааг нь мэдсэнгүй дахиад л архи ууна тэгээд доромжлол янз бүрийн юм сонсоно хаа ч очиж манай хадмууд их сайн хүмүүс байдаг болохоор намайг их өмөөрнөө үнэхээр сайн хүмүүс.

Миний өнгөрснөөр их зовоож хаа хамаагүй хардаж гар хүрч эхэллээ охин маань ч удалгүй төрлөө одоо л сайхан болно доо гээд 2-лаа ярьж сууна манай хүн уугаагүй үедээ үнэхээр хүн халамжтай ухаантай шилдэг нь харин уухаараа л чөтгөр.
Сүүлдээ ер нь хийгээгүй хэргийнхээ төлөө ингэж зодуулж байхаар хийсэн ч ядгийн гэж бодоод шоудах маань ихэдлээ гэхдээ нөхрөөу араар нь тавих бодол огт байгаагүй би зүгээр бүжиглэх дуртай тэглээ гээд бүр л дордлоо. Санаандгүй байдлаар өөр хүнтэй боллоо тэр ч баригдаж салах дээрэй тулж бөөн юм болсон гэвч хүүхдүүдээ бодоод эвлэрч намайг уучилсан.

Энэ захиагаараа би нөхрөө буруутгах гэсэн юм биш өөрийгөө буруутгаж үзэн ядаж байна олон удаа би алдаа гаргаж ханийгаа зовоосон тэгсэн ч уучилна гэхдээ тэр бүхэн нь одоо хайр биш хор болсон. Одоо болтол уухаараа өнгөрсөн бүхнийг дэлгэж доромжилж зодох болсон. Ийм байдалд би л өөрөө буруутай одоо боль салая гэхээр хүүххдүүдээ орхиод авж чадахгүй тэднийг минь надад өгөхгүй очих газаргүй байж чи юугаараа тэжээх гэж байгаа юм гээд л эхлэн. Сүүлийн үед би их олон юм бодож байна яах вэ? Дан ганц өөрийгөө бодсон бол амар л байх гэвч хүүхдүүдээ яахуу нөхрөө яахуу ээжийгээ яах уу гээд л…

Би их уйланхай уйлахаас өөр ид шидгүй болохоор миний нулимс хэнд ч хэрэггүй бүр надад ч хүртэл илүү санагддаг. Би гэдэг хүн олон алдаа гаргасан болохоор хадмууд хүртэл дургүй болсон. Би гэдэг хүн нөхрөө архичин болгосон юм шиг гэхдээ урьд ч гэсэн уудаг байсан гэж сонссон болохоор үгүй би тэгээгүй гэж өөрийгөө тайвшруулдаг боловч би л архичин болгочихож.

Гэхдээ заримдаа гомдолтой санагдах юм би ч гэсэн хүн нулимстай бас гомддог сэтгэлтэй шдээ гэж орилмоор байдаг гэвч одоо оройтсон нөхөртөө чи намайг ийм болгосон гэж 1 удаа орилсон тэгсэн чи анхнаасаа биеэ үнэлэгч байсан биздээ гээд өмнөх алдааг минь ярьдаг. Тэгээд бүх зүйлээ сөхнө надад хэлэх үг олддоггүй тэгээд л хүссэнээр нь байхгүй бол алуулах шахна ингээд бодохоор бид 2 хэн хэнийгээ ийм болгосон гэхүү дээ.

ОХИДУУД минь БҮСГҮЙЧҮҮД минь анхнаасаа л бүх зүйлээ зөв байлга тэгвэл амьдрал ч гэсэн зөв л байна…