Сайн байцгаана уу. Би нэг юм ярилцаж зөвлөлдөх гээд. Би 2 дахь амьдралаа эхэлсэн юмаа. Бид 2 хүүхэдтэй болсон боловч хүүхэд маань дутуу төрөөд эндсэн.

Бид 2 сайхан холбоотой байгаа, гэхдээ даанч намайг ойрд ойлгохгүй юм. Гол асуудал нь манай хүний гэрийхэн намайг жирэмсэн байхад бэр гуйна гэж ярьж байгаад гуйх өдрийх нь өмнөх өдөр нь миний гэдсэн дэх хүүхэд эндсэн юм. Тэрнээс хойш бэр гуйж авах талаараа ч яриагүй, саяхан том эгч нь ирсэн чинь надтай уулзана гэсэн гэх юм. Би намайг гуйж аваагүй айлд очиж тэр надад нээх хамаагүй эгчтэй нь уулзах шаардлагатай юу.