Дэлхийн Хепатитын өдөр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан Д.Сүхбаатарын талбайд 12:00-17:30 цагт өдөрлөг болж байгаа юм.

Уг өдөрлөгийг нээж Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үг хэлэх үеэр түүний дээрээс ус асгарчээ. Сайд тэр даруй норсон ч үсээ хойшлуулаад, үргэлжлүүлэн үгээ хэлж дуусгасан юм.