Сайн байна уу би одоо 3 хүүхэдтэй ажил хийдэг 30 арай хүрээгүй нэгэн эмэгтэй байнаа . Би нөхрөөсөө салаад 4 жил болж байгаа юм.

Оны эхээр нэг залуутай санамсаргүй байдлаар танилцаж дотносож үерхэж эхлээд удалгүй салсан. Гэхдээ би түүндээ сайн хааяа уулздаг салсан шалтгаан чи олон хүүхэдтэй гээд шууд хэлээгүй ч хүний өмнөөс хариуцлага хүлээхээс айсан хэрэг. Гэнэт намайг 3хүүхэдтэй гэдгийг санаж. Гэтэл би тэр хүнтэй амьдрахгүй гэдгийг мэдсээр байж шөнө орой хэзээ ч хамаагүй уулзая гэвэл хэзээ ич үгүй гэж хэлж байгаагүй бас тэр хүн ч муу хүн биш гэдгийн мэднэ. Энэ тохиолдолд яах ёстой . Би хэрвээ энэ хүнээс холбоогүй таславал ахиж хэзээ ч эрэгтэй хүнтэй ярилцахгүй байхаа.

Мөн аав нь 2хүүгээ авий гэж байгаа заримдаа өгмөөр санагддаг бүх ачаагаа ганцаараа үүрээд явахад зөндөө л асуудал бэрхшээл гараад байх юм.Нөхөр хүнтэй суусан удахгүй эхнэр нь төрнө .Салсан шалтгаан маань нөхөр буруу хүмүүжилтэй тэгээд яагаад 3хүүхэдтэй вэ гэвэл засрах байх гэж итгэсэн .Одоо ч тэр муу зуршил нь явж л байна лээ .Суусан эхнэр нь бас зовох л байх. Одоо үед хүний хүүхдийг хайрлаад явах сэтгэлийн тэнхээтэй залуус ч ховордсон байх. Би ч амьдралаа арай эрт л эхэлсэн боллоо.Гэхдээ яг амьдралд бол хэн нэгний тус ядаж л сэтгэлээ хуваалцах хэрэг гарах юм .Маш их юм бодогдоо л