Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн хоол, ахуйн үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна. Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 1 дүгээр сарын  30 –нд  10.00 -22.00 цагт ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 –с  эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
            Баар цэнгээний газрууд 1 дүгээр сарын 30, 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 –с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол зочид буудлуудын дэргэдэх ресторан, баарнууд баярын өдрүүдэд ердийн цагийн хувиараар ажиллана. Харин үсчин, гоо  сайхны  газрууд  1 дүгээр сарын 30 –нд  09.00 –20.00  цаг хүртэл  ажиллаж,  1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд  амарна.
            Хувцас, гутал, ахуйн  электрон  цахилгаан  хэрэгсэл  засварын  газрууд  1 дүгээр сарын 30 –нд  09.00 –21.00  цаг хүртэл  ажиллаж, 1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амарна.
            Хими  цэвэрлэгээ, үйлчилгээний газрууд  1 дүгээр сарын 30 –нд  09.00 -21.00 цаг хүртэл  ажиллаж,  1 дүгээр сарын 31, 2 дугаар сарын 01, 02 –нд амраад, 2 дугаар сарын 03 –с эхлэн бүх  үйлчилгээ  ердийн  цагийн  хуваарийн  дагуу  явагдана