Өнгөрсөн зун "Маск" продакшны залуу жүжигчид болох Бямбадорж, Ариунчимэг нар олон хүний атаархал төрүүлэм дуулиант хурим хийж цахим ертөнцөөр тэдний аз жаргалтай гэр бүлийг шагшин магтаж байсан цаг саяхан.

Үүнээс хойш яг нэг жилийн дараа буюу хосууд хуримын ой дээрээ хоёр тийш болсон бололтой гэж цахим ертөнцөөр зарим нэг хүмүүс ярилцах болжээ. Учир нь хосууд өөрсдийн хамт авахуулсан хуримын зураг болон бусад зургуудаа олон нийтийн сүлжээнээс устгаж "Гэрлэсэн" хэмээх статусаа өөрчлөн фэйсбүүк аккаунт дээрээ найз байхаа больжээ.

Үүнээс гадна Ариунцэцэг буюу Аригийн бичсэн постууд хууралтыг дэмжихгүй байгаа талаар болон уучилж чадахгүй гэсэн утга бүхий зүйлс бичих болж. Харин Бямбадорж буюу Бидо зүрхэн тус газраа эхнэр болон охиныхоо нэрийг хэдхэн хоногийн өмнө шивүүлсэн байх бөгөөд үүрд хэмээх тайлбартайгаар инстаграмм хуудаснаа оруулжээ.

Ямартаа ч сайхан хос хэмээн ярьж байсан залуус хайр сэтгэлийн маргаантай байгаа бололтой. Энэ байдал нь ч тэднийг цахим ертөнцөд идэвхтэй дагадаг дэмжигчдэд нь анзаарагдаад авчээ.