Сайн байцгаана уу. Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.  Би хааяа энд бичсэн зөвлөгөөг уншихаар эмэгтэй хүн гэж яагаад энэ зовлон бүгдийг туулах ёстой юм болоо гэж бодох юм Намайг Анка гэдэг би одоо 26 настай, 2 хөөрхөн хүүтэй, том нь 7 настай, бага нь 5 настай.

Анх 2014 онд нөхрөөсөө салсан, одоо хүртэл ганц бие ээж л дээ. Өдийг хүртэл зөвхөн 2 хүүгийнхээ төлөө бүхнээ зориулсан.  Хааяа үнэхээр ганцаардаж цөхрөх юм. Цөхрөөд ганцаардах үед минь хажууд минь түшээд тулах хүн байдаг ч болоосой гэж бодох юм. Амьдралд зөндөө зүйлийг хийж бүтээмээр байв ч ганцаараа болохоор арай л хүчрэхгүй юм. Эмэгтэй хүн гэдэг зөв л хүнтэйгээ суувал сайxан амьдрах юм байна. Юм болгоныг түргэн хурдан зангаар шийдэж жижигхэн зүйлээс болж салж сарниж болохгүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон.

Үр минь үлдэх хорвоо болохоор зөв л амьдрах юмсан даа.