Холливудын жүжигчин Хэлли Берри одоо 52 нас хүрсэн ч халуухан эмэгтэй хэвээрээ байгаа аж. “Муур эмэгтэй” жүжигчин Хэллигийн хувьд анхны нөхөр Дэйвид Жастисаас салсан нь түүнд сэтгэлийн их дарамт учруулж арга буюу машиндаа угаартаж амиа егүүтгэх алхмыг сонгоход хүргэж байжээ.

Энэ тухайгаа тэрээр “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурьдсан ба тухайн агшинд угаартаж үхэхийн даваан дээр байхад нь ээж нь ирж гаргаснаас өөрийг санадаггүй гэжээ.