Сайн байцгаана уу үргэлж уншигч байснаас бичие гэж зориг хүрч байсангүй ээ та бүхэн минь миний бичсэнийг уншиж үнэтэй зөвлөгөөгөө хайрлана уу.

Би одоо 24 настай 5 настай хүү, 1.2 настай охинтой ахиад хэвлийдээ 4 сартай хүүхдээ тээж байгаа жирийн л 1 эхнэр ээж хүн нөхөртэйгээ амьдраад 6 жилийг уйлж дуулж үглэж салж нийлж амьдарчээ За манайд тохиолдоод байгаа асуудал гэвэл манай нөхөр 7 хоногийн 2 хоног ор сураггүй гадуур хонодог зуршилтай, асуухаар чамд хамаагүй гээд урдаас элдэв янзаар харааж зүхнэ сүүлд би маргалдаад хөдөө яваад ирэхдээ хэлэлгүй ирсэн юмаа тэгсэн гэрээс маань 2ш хэрэглэсэн бэлгэвч гарч ирсэн.

Би ийм үед яг яах ёстой юм болоо 2 хүүхдийг хадам аав ээж хардаг. Би ажилдаа ороод 5 дахь сардаа болж байна гүрийж байгаад декритээ хүргэчихвэл болох гээд байдаг. Гэхдээ одоохондоо чөлөө авчихсан 2 хүүхдээ авах гээд ганцаараа хадмындаа ирсэн байна. Урд нь бас 2 хүүхэнтэй явалдаж байсан нь баригдаж байсан одоо ямар шийдвэр гаргах вэ би хэнд хандаж яахаа мэдэхгүй үнэхээр хэцүү байна надад туслаач, хаанаас нь эхлэж бичихээ мэдэхгүй биччихлээ.