Монголын миссүүд дундаа хамгийн хөөрхөн нь гэгддэг “Мисс Монголиа-2009” наадмын тэргүүн мисс Х.Бадамгэрэл одоо "Азийн модель" агентлагийн захирлын алба хашиж байгаа билээ.

“Үнэнийг хэлэхэд би багадаа маш даруухан, бүрэг хүүхэд байсан. Намайг нээж өгсөн зүйл бол загварын тайз. Намайг бага байхад ээж маань дуулж, бүжиглэж, төгөлдөр хуур дарах гээд бүх зүйлд сургадаг байлаа. Надад оролдож, хийж үзээгүй зүйл бараг л байхгүй шүү. Тийм болохоор ээждээ их баярладаг. Өнөөдрийн миний энэ амжилт ээжтэй минь салшгүй холбоотой” хэмээн ярьдаг тэрээр одоо нэгэнт өөрийн гэсэн амжилтад хүрчээ.

Одоо тэрээр дуучин Becky-тэй үерхдэг гэдгийг хэлээд илүүц болов уу. Ингээд мисс бүсгүйн хувийн зургуудаас сонирхуулж байна.