XVII жарны "Ялгуусан" хэмээх модон "Морин" жилийн хаврын тэргүүн сарын шинийн мэндийг эх орныхоо дөрвөн зүг найман зовхист оршин суугаа болон дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа элэг нэгт монголчууддаа, www.Dorgio.mn сайтын хамт олноос мэнд дэвшүүлж, айл хотлоороо амар амгалан, ахас дээдсээ хүндэтгэн сайхан шинэлэхийн ерөөл өргөе!

Улиран одож буй "Усан могой" жилд мэдээллийн хөтөч www.Dorgio.mn сайтын хамт олон амжилт бүтээл арвин байж  Монголын сайтын холбооны “Шилдэг хөтөч сайт”, Монголын радио, телевизийн академиас санаачлан, зохион байгуулдаг хэвлэл мэдээллийн шилдэг байгууллагад олгодог “Болор үзэг”  наадмаас “Шилдэг мэдээллийн сайт”,  Монголын сэтгүүлчдийн эвлэлээс зохион байгуулсан “2013 оны шилдэг  хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч” арга хэмжээнээс манай сэтгүүлч А.Баярмаа  “Сайтын шилдэг сэтгүүлч”-ээр шалгарсан зэрэг  олон амжилттай "Морин" жилээ угтаж байна. Энэ нь зөвхөн бид бүхний шагнал бус уншигч олон та бүхэн хамт байсны илрэл юм.

Хуучирч буй могой жилийн хаалгыг хааж буй ард түмэн минь
Хийсэн бүтээсэн ажлаа дүгнэн
Ирж буй Морин  жилийнхээ өнгийг гэгээлэг сайхнаар угтаж
Та бүхний юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын
Өлзийтэй сайхан ерөөлийг сайтынхаа нийт уншигчид, хувь хүн болон хамтран ажиллагч байгууллагууддаа
Энх тайвны билэгдэл болсон мэндийн цэнхэр хадгаа дэлгэн мэндчилж байна.

Ирж буй модон "Морин" жилдээ элгээрээ энх тунх, төрлөөрөө түвшин амгалан, айл хотлоороо өнтэй сайхан байхын ерөөлийг өөд өөдөн өргөн дэвшүүлье.

Шижир цацрагт нараа дэлхий тойрч нас нэмсний дан баяр
Шидрүүн мөнгөн өвлийг өнтэй давсны давхар баяр
Шинэхэн цэцэглэх хавартай энх золгосны гурвалсан баяр
Шинийн нэгэн гэмээн эгнэн давхацсан дөрвөн баяраа сайхан тэмдэглээрэй.

 

"MGL MEDIA GROUP"-ийн     Захирал          Э.Батхүү