Бидний сайн мэдэх "Freezone" хамтлагийн "Зүүдний дагина" нэртэй дуу цагтаа олон хосын дуртай дууны нэг байсан билээ. Энэхүү дуу нь япон дуу хэмээн нэгэн хэсэг яригдаж байсан.

Тэгвэл Фрийзоне хамтлагийн дуулсан хувилбараар Өвөрмонголын "Top Line" хамтлагийн залуус дахин шинэчлэн дуулжээ. Ямартаа ч олон хүний зүрх сэтгэл хэвээр үлдсэн дуу дахин олон хүний анхаарлыг татаж байна.