2014 оны 02дугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэлхцаг

агаарын урьдчилсан мэдээ:

Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар   багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс,   бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим   газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга   шуурна. Их   нууруудын болонДархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын   сав газраар 25-30 градус,   Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар   20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр7-12 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэнбайна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойнооссекундэд 4-9 метр. 17-19 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 29 градус хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралтөдөртөө тогтвортой байна.