БНСУ-д эмчилгээ хийлгэж буй Монгол ардын хувьсгалт намын дарга Н.Энхбаяр удахгүй эх орон-доо ирнэ гэсэн мэдээлэл бий. Энэ талаар болон цаг үеийн сэдвээр ярилцахаар. МАХН-ын Хөдөө орон нутаг хариуцсан нарийн бичгийн дарга П.Ангарагыг “Ярилцах танхим”-даа урилаа. 

-Танай намынхан Н.Энхбаяр даргатайгаа золгоно, очиж эргэнэ гэсэн үү. Ямар хүмүүс явахаар төлөвлөж байгаа вэ? 
-Намын даргаа эргэхээр энэ сарын 8, 9-ний үед манай намынхан бүгдээрээ явна. Намын дэд дарга Д.Тэр­бишдагва болон УИХ, Засгийн газрын гишүүд гээд намын бүх хүмүүс явах байх.

-Н.Энхбаяр даргын биеийн байдал хэр байгаа вэ. Эмнэ­лэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм уу, эсвэл гэрээр эмчилгээ хийл­гэж байна уу?

-Би хамгийн сүүлд єнгєрсєн оны аравдугаар сард очиж уулз­сан. Түүнээс хойш манайхан очиж эргэсэн. Бие нь сайжирсан гэж түүн дээр очсон намын гишүүд маань ярьж байгаа. Эмнэлгээс гарсан ч эмчийн хяналтад байж єдєр бүр эмчилгээгээ хийлгэж байгаа юм билээ. 

-БНСУ-аас эх орондоо ирнэ гэсэн үү. Хэдийгээр ирэх вэ?

-Тєдийд ирнэ гэж хэлж мэдэхгүй байна. Эмчилгээ хийл­гэж байгаа учраас хэзээ ирэх нь тодорхойгүй. Их ядарч зү­дэрсэн, удаан хугацаагаар бие нь тааруу байсан учраас эрүүл мэнд нь амархан сайжрахгүй байх. Тиймээс биеэ эмчлүүлэхэд хугацаа шаардлагатай юм. Гэхдээ ирэх дєрєвдүгээр сард манай нам их чуулганаа хуралдуулна. Намынхаа их чуулганд Н.Энхбаяр дарга єєрийн биеэр оролцох бо­лов уу гэж таамаглаж байна. Тэрбээр их чуулгандаа сууж улс эх орондоо ирээдүйд хийх намын­хаа бодлогыг гаргаж, хэрхэн улс орноо хєгжүүлэх талаар бодлогын чанартай асуудлыг ярих байх гэж бодож байна.

-Танай намын даргыг эм­чилгээ хийлгэхийн хажуугаар сүмд номын дуу сонсож байгаа гэж сонслоо?

-Ер Н.Энхбаяр дарга цаг үр­гэлж буддын шашиныг дэлгэ­рүү­лэх, сурталчилах, хєгжүүлэхэд нэлээн хувь нэмэр оруулсан хүн. Тухайлбал, Мэгжид Жанрайсиг бурхныг бүтээх их ажлыг анх санаачилж, хєрєнгє мєнгийг нь босгож, ОХУ-д байсан дутуу зүйлийг нь олж ирсэн байдаг. Энэ их ажлыг эхлүүлснээсээ хойш бурхны ном судрыг орчуулах гээд багагүй ажил хийж ирсэн. Бурхан шашныг хєгжүүлэхэд єєрийгєє зориулж буян үйлдэж, бусдад хар буруу саналгүй явж ирсэн нь түүнийг улс тєрийн єнєєгийн єндєрлєгт хүрэхэд нєлєєлсєн болов уу гэж бодож явдаг. Энэ үүднээсээ Монголынхоо буддын шашинд хийсэн их ажилтайгаа холбогдуулаад єєрєє Ємнєд Солонгост шашны хүмүүстэй холбогдож, мэдээлэл авч, магадгүй бурхны ном орчуулах гээд ємнє нь хийж байсан ажлаа үргэлжлүүлэхэд цаг заваа ашиглаж байгаа болов уу.

-Намын их чуулганыг дєрєвдүгээр сард хуралдуул­на гэлээ. Чуулганаар ямар асуудлууд хэлэлцэх вэ. Намын удирдлагад єєрчлєлт орох уу?

-Намын бүтцийн єєрчлєлтийн асуудал яригдана. Бүтцээ цом­хотгох талаар ярьж байгаа. На­мынхаа нарийн бичгийн даргын тоог цєєлєх ч юм уу єєрчлєлт хийх байх. МАХН бол бусад нам шиг мєнгєтэй, баян чинээлэг нам биш. Намын гишүүд єєрсдийн итгэл үнэмшилдээ хєтлєгдєж ажилладаг. Намын бүтэц цомхон, эв нэгдэлтэй ажилладаг байхаар єєрчлєлт хийхээр ярьж байгаа. Түүнээс дарга цэргээ єєрчлєх асуудал яригдахгүй. Ардын нам шиг албан тушаалын ар єврєєс хєєцєлдсєн даргын халаа сэлгээний асуудлыг хэлэлцэхгүй. Цаашид улс орныхоо хєгжлийн хэтийн зорилгыг хэрхэн гаргах вэ гэдэг асуудлыг нухацтай ярина. Улс оронд болж байгаа, болохгүй байгаа зүйлийг хэлэлцэж цаашид хийх асуудлаа тєлєвлєнє.

-МАХН-ын даргын бүрэн эрх хоёр жилээр дуусгавар болдог байх аа. Тэгэхээр Н.Энхбаяр дарга єєрчлєгдєх юм биш үү?

-Намын их чуулган хоёр жилд нэг удаа хуралдах дүрэмтэй. Намын дүрэмд даргаа хэдий хугацаагаар єєрчлєнє, солино гэсэн нарийн заалт байхгүй. Євчний улмаас эсвэл єєрийн хүсэлтээр албан тушаалаас нь чєлєєлнє гэхээс хэдэн жил болоод солино гэж тухайлан заасан журам байхгүй. Тиймээс энэ удаагийн их чуулганаар намын даргаа єєрчлєнє гэсэн асуудлыг ярих бололцоо байхгүй. Ярих ч үгүй.

-Намын их чуулганд хэч­нээн тєлєєлєгч оролцох бол?

-Ойролцоогоор 2000 орчим хүн цуглана. Бүх аймаг сум, дүүргийн намын хорооноос тєлєєлєгчид ирж их чуулганд оролцох ёстой. 

үүлийн үед МАН-аас танай нам руу элсэх гишүү­дийн нэр сонсогдох болов. Ту­хайл­бал УИХ-ын Тамгын газ­рын дарга асан Ц.Шаравдорж гишүүнчлэлээ сэргээлээ?

-Говь-Алтайн дахин сон­гуулиас харж байхад МАХН-ын нэр хүнд харьцангүй сэргэж эхэлсэн байна. Үүнтэй холбоотойгоор манай намд элсэх, гишүүнчлэлээ сэргээх ажил эхэлсэн. УИХ-д таван удаа сонгогдсон, УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан нэртэй хуульч Ц.Шаравдорж гуай гишүүнчлэлээ сэргээлээ. Үүнээс улбаалаад цаашид ч намынхаа гишүүнчлэлийг сэргээх олон зуун хүн бий. Ємнє нь намынхаа батлахыг сэргээсэн хүн их байгаа. Б.Бат-Эрдэнэ гишүүний хувьд намынхаа гишүүнчлэлээ сэргээх тухай яригдаж байсан. Монгол Улсын Ерєнхийлєгчийн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвшиж байсан хүн намаа солино гэдэг тийм амар шийдвэр биш байх. Энэ үүднээсээ манай намд орох бодлоосоо буцаж байх шиг байна.

-Ярилцсанд баярлалаа.