Сайн байна уу, намайг Сондор гэдэг.Би 20 гарсан ч 30 хүрээгүй бүсгүй. Амьдралдаа хүнтэй үерхэж хайрлалцаж үзээгүй. Бүтэлгүй болзоотой бол таарч л явлаа.

3 жилийн ѳмнѳ гэнэт л ажлын найз хүүхэн маань нѳхрийнхѳѳ сайн найзтай намайг танилцуулсан юм.Тэр хүртэл би эрчүүдийг царай зүс, бие хаагаар нь хэмждэг жаалхан охин байжээ.Тэр залуу надтай хэсэг хугацаанд чатлаж байгаад найз хүүхний тѳрсѳн ѳдѳр болдог ѳдѳр намайг ирж гэрээс минь авсан юм. Зурган дээрхээсээ хамаагүй дажгүй нүдэнд дулаахан залуу байлаа. Гэвч миний сонирхдог царайлаг гоё бие хаа аль нь ч түүнд байгаагүй. Над дээр сарнайн баглаатай ирсэн нь их мэдрэмжтэй юм шиг санагдав.

Ингээд бид 2 танилцуулсан найз хүүхэн дээрээ очиж түүний нѳхѳртэй 4лээ найрлав.Тэр залууугийн юунд болоод байгаагаа ч ойлгосонгүй гэхдээ л соронз шиг татаад байлаа намайг. Ингээд л бид 2 бие биедээ дурлачихсан.Тэр маань маргааш нь хѳдѳѳ явах ажилтай байсан ч ажлаа таслаад над дээр хүрээд ирэв. Ингээд 2 сар гаран гал халуунаар дурлалцаад хайр гээчийг мэдэрч үзэж анх удаа л хүн хүнээ хайрлах ямар сайхан юм бэ гэдгийг мэдэрлээ. Хорвоо дээр надаас ѳѳр жаргалтай хүн байхгүй мэт л. Гэнэт тэр алга болчихсон. Зүгээр л учир шалтгаангүй.Огт холбоо барилгүй алга болсон. Би маш их гомдож байлаа.

Ингээд мартахад хэцүү байсан ч ажилдаа түүртээд бага сагаар мартаж эхэлж байв. Валентинаар тэр намайг санаад байна гэж мсж илгээв. Тухайн үед хѳдѳѳ ажилтай байсан би гэнэт уур хүрч гомдсондоо зүгээр л зайл гээд биччихэв.Бас л таг болов. Ингээл би ч хѳдѳѳ ажиллаж хотод ирж очин байсаар нэг жилийн хугацаа ѳнгѳрѳв. Хотод байх үед нѳгѳѳ бид 2 ыг танилцуулдаг бүсгүйн тѳрсѳн ѳдѳр болох гэж байв. Түүний тѳрсѳн ѳдѳр дээр очтол нѳгѳѳх маань бас ирж таарав. Би тэр бүсгүйтэй сайн найзууд биш бѳгѳѳд хуучин ажлаасаа ч гарсан байлаа.Таарангуутаа үл тоомсорлож караокед байсан тул дуулсаар уусаар байгаад цаг оройтов. Найзын тѳрсѳн ѳдрийг гэртээ үргэлжлүүлнэ гээд бүгд гарч машиндаа суулаа. Манай гэр бас тэдний гэр дагуу тул машинд сууж дѳхѳх санаатай байсан ч хүчээр гэртээ аваад ирэв найз. Гэрт нь найрлаж дуулж ууж суусаар орйтчихов. За харья гээд гарах гэтэл жаахан суучих би хүргээд ѳгье гээд нѳгѳѳх сураггүй болдог нѳхѳр нүд нь дальдчаад шалдаа буучихсан сууж байна.

Гэнэт инээд хүрээд за тэгье дээ гээд суусаар байтал хонох болов.Тэр шѳнѳжингѳѳ уучлал гуйгаад санасан шаналснаа гайхаж гѳлѳгний нүд гаргасаар байгаал намайг уяраасан юм. Уярсандаа ч биш л дээ би түүнд угаасаа л хайртай байсан юм.Уучиллаа түүнийгээ. Гэвч тэр намайг үргэлж зовооно.Үйлийн үртэйм шиг бид 2 ѳдѳртѳѳ 2-3 муудалцаж тэр тоолонд миний амнаас сална гэдэг үг гарчихдаг болов. Хѳдѳѳ ээлжийн ажилтай тул 14 хоног хѳдѳѳ ажиллаад хотод ирэхдээ 6 л хоноод буцдаг. Энэ хугацаанд гэр бүлтэй нь танилцлаа.Сайхан ч улсууд байсан. Гэвч би гэр бүлтэй нь амьдрахгүй. Тэр минь амьтанд хүүхдэд хайртай. Хүнд тусархуу, ѳр зѳѳлѳн сэтгэлтэй хѳѳрхѳн ааштай, олондоо нэр хүндтэй ажлыг сайн хийдэг гээд магтаад байвал сайн сайхан чанар ихтэй. Даанч би яаж яваад ч юм үнэхээр хайртай болохоор тэр үү хардаж байхдаа утас энээ тэрэжг нь ухаж байгаад надаас ѳмнѳ 5,6 хүүхэнтэй орооцолдсоныг нь мэдсэн юм. Бүр нэр устай нь. Надаас салсан бх хугацаандаа 2-3хүүхэнтэй орооцолдсоныг нь чатласан чат.мсж.хамт авхуулсан зургийг нь харчихлаа. Анхны хайр нь намайг мэдээд асуухад нь намайг үгүйсгэсэн байсан чатыг нь ч уншлаа. Надтай байхдаа ѳмнѳх найз охин дээрээ очиж уулзсаныг ч мэдэв.Эхлээд л гомдоод үхмээр санагддаг байсан ч тэсээд байлаа.

Саяхан зун дүү охиных нь хурим руу явж ирсэн хамтдаа. Бас л муудалцаад тэр миний хамаг юмыг эвдээд хаячихав. Надад Гар хүрээгүйд нь жаахан тайвширав.Саяхан сарын ѳмнѳ ажлаасаа ирэхэд нь тэднийд хамт яван явтал нь байхдаа бас л муудалцаж миний утасыг эвдэллээ. Гар хүрээгүйд нь баярлав. Гэтэл удалгүй согтуудаа гар хүрлээ надад. Гудамжинд зодоод чирэв. Маргааш нь манай гэрт ирж сѳгдѳѳд уучлал гуйлаа. Би түүнийг зүгээр л уучилчихав. Тэр дахиж хзээ ч ингэхгүй гэж амлав. Ингээд удалгүй ажил руугаа буцав. Гэвч түүнийг явахаас ѳмнѳ би түүний найзуудтайгаа чатласан чатыг уншсан юм. Нэг найздаа 2000оны охин байгаа гээд фбынх нь зургыг явуулаад утсыг нь ѳгсѳн байв. Би түүнийг нь чимээгүй орхичихлоо. Гэтэл намайг цээгий гэж андуурч дуудаад бие биендээ зүрх лайк дарсан байсан хүүхний фбыг нь би блок хийгээд явуултал дахиад найзууд болсон байв. Яагаад найзууд болсын бэ гэтэл чамтай муудалцсан үедээ чатлаж ярилцдаг юм гэнээ. Цээгийтэйгээ огт уулзаж байгаагүй юм байх. Надтай муудалцаад их ганцаардсан үедээ хаа хамаагүй хүүхнүүдтэй чатлаж ганцаардлаа тайлдаг гэнээ. Би хэнийг хайрлаад байгаан бэ??? би ер нь ямар янханд хамаг зав цаг залуу насаа бие сэтгэлээ зориулаад байгаагаа сая л ойлгов. Гэвч нэг л зүйлээс айх юм. Урьд нь сална гэхэд миний нүдэн дээр эм уугаад би эмнэлэг дагуулж яваад ходоодыг нь угаалгаж байсан юм. Одоо ч бас сална гэхээр чамгүй бол үхнэ гэдэг. Би энэ хүнээс яаж салж эвтэйхэн холдох вэ?? Хайр майр ч дүүрч. үнэхээр үнэхээр дахиж л эр хүнд ойртолтгүй. ямар ч итгэл алга болчихлоо. Амьдралаараа хохирсон бүсгүйчүүдийн хажууд зовлон биш л байх.Гэхдээ л суугаа ч гүй байж зодуулж нүдүүлж ѳчнѳѳн хүүхнүүдтэй орооцолдохыг нь харна гэдэг бас л амаргүй байлаа.Хайр гэдэг сүүлдээ үзэн ядалт болдог юм байна.Түүнийг бүр алчихмаар санагдах юм