​Та бүхэнд энэ өдрийн мэнд. Амьдралын эрхээр нөгөө туулын голын мөсийг долоох шахам явж одоо байгаа байдалдаа хүрсэн. Гэтэл хар багийн найз маань мөнгө нэхэж дарамтлах боллоо.

Манай нөхөр маш сайн сайхан залуу, олны танил, ард түмний хүндэтгэл хүлээсэн хүн. Би оюутан байхдаа онгон биеэ нэг хүнд өгөөд хариуд нь байр машин гээд зөндөө юм авч, хэдэн жил нууц амраг нь байж байгаад салсан. Би яах вэ? Тэр нэхээд байгаа мөнгийг нь өгөх үү? Анхны залуу, нууц амраг байсан ах маань өгнө, туслана гэсэн. Бид 2 одоо бол ямарч тийм харьцаа байхгүй, мэнд устай явдаг. Нөхөртөө үнэнгээ хэлэх үү? 2 хүүхэддээ л бодох юм…